Баянхонгор аймгийн бүх сумдын нутгийн зөвлөл өчигдөр /2026.01.26/ хуралджээ. Улмаар Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшинг сонгосон байна. Сонирхуулахад, тус аймгийн нутгийн зөвлөлийн даргаар өмнө нь Ерөнхий сайд Г.Занданшатар ажилладаг байв.