Автобусны буудлын дулаан бүхээгийн хаалгыг эвдэн орж, матрас тавьж хонодог иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ

Автобусны буудлын дулаан бүхээгийн хаалгыг эвдэн орж, матрас тавьж хонодог иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ

Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд дулаан зогсоолын ашиглалт, цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаж, дүүргүүдэд албан бичиг илгээн хамтран ажиллаж байна.

Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Улаанчулуутын автобусны буудлын дулаан зогсоолд матрас тавьж хонодог иргэд цөөнгүй байгааг таслан зогсоолоо. Дүүргүүд дулаан зогсоолын ашиглалт, цэвэрлэгээг хариуцдаг бөгөөд бид хамтран ажиллаж иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хяналт шалгалт хийсээр байна.

Иргэд та бүхэн дулаан зогсоолтой холбоотой мэдээллээ 7004-4040, 11-327259 утас, https://www.facebook.com/transport.ub.gov.mn пэйжид илгээнэ үү.