Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэнэ

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана.

Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсоно. 

Мөн 2025 оноос төрийн албан хэргийг крилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих явц, бэлтгэл ажлын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсоно. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.




Өнөөдөр хулгана өдөр

38 минутын өмнө