Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж буй С.Ганбаатарыг дагуулан Л.Гантөмөр Орхон аймагт очжээ

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж буй С.Ганбаатарыг дагуулан Л.Гантөмөр Орхон аймагт очжээ

АН-ын 34 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож буй. Тодруулбал, АН-ын үүсгэн байгуулагдсан 4 дүгээр сарын 07-ны өдрийг тохиолдуулж өчигдөр "Ардчиллын өдөр" гэсэн баярын хурлыг Улаанбаатар хотод тус намаас зохион байгуулсан. 

Тэгвэл өнөөдөр /2024.04.08/ АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа 34 жилийн ойн өдрийн тохиолдуулан Орхон аймгийн Эрдэнэт хотод очиж иргэдтэй уулзаж байгаа аж.

Ингэхдээ тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт бие даан өрсөлдөж, парламентын гишүүнээр сонгогдсон С.Ганбаатарыг дагуулан Эрдэнэт хотод очсон байна. Учир нь сүүлийн жилүүд Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан хөдөө орон нутгаар явах болсон. Мөн Х.Баттулга түүнийг АН-ын тэргүүн дэд даргын албан тушаалд зүтгүүлээд бүтэлгүйтсэн удаатай. Сонирхуулахад,  С.Ганбаатар 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэл байна.