"АНУ-д 700 мянган ам.доллароор Ц.Элбэгдоржийн худалдан авсан" гэх тансаг хаусны гэрэл зураг ил болов

"АНУ-д 700 мянган ам.доллароор Ц.Элбэгдоржийн худалдан авсан" гэх тансаг хаусны гэрэл зураг ил болов

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд олны анхааралд ороод байна. Тухайлбал, тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа "Шударга бус хонгил"-ыг хэрхэн бий болгож, шүүгч, прокуроруудыг хэрхэн томилж байсан тухай мэдээлэл ч ил болсон юм. 

Тэгвэл өнөөдөр /2024.04.05/ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын Бостон хотод 700 мянган ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн хаусыг өөрийн өргөмөл охин н.Ануужингийн нэр дээр авсан гэх баримтыг Mass.mn сайт ил болгоод байна. ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Ц.Элбэгдоржийн 700 мянган ам.долларын үнэтэй гэх “Boston-cambridge-newton, MA-NH 1056 south St Roslindale” хаягт байрлах хаусны гэрэл зураг.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлэлд, "Э.Ануужин нь 2014 оны дөрөвдүгээр сард Монгол Улсаас гарч АНУ-д оршин суух болсон бол Ц.Элбэгдоржийн хувьд 2023 оны есдүгээр сард мөн л Монгол улсын хилээр гарч явсан. Тэгвэл түүний хамгийн сүүлд 2016 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээр  жилийн орлого нь 88.2 сая төгрөг, эхнэр Х.Болормаа нь 12.3 сая төгрөгийн орлого, 526 сая төгрөгийн хоёр орон сууц, 635 сая төгрөгийн үнэт эдлэл, 57.4 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл дээрх 700.000 ам.долларын өртөгтэй хувийн эдлэн байшингаа хэний ямар хөрөнгөөр өргөмөл охиныхоо нэр дээр авсан бэ гэх асуудал анхаарал татаж байна. 

МАНАН бүлэлглэлийн хөшигний цаадах эзэн, хонгилын шүүхийн “тэргүүн” гэгддэг  тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа асар их хэмжээний ашиг “өвөртлөөд” суудлаасаа буусан нь дээрх баримтаар нотлогдож байна" гэжээ. Сонирхуулахад, 700 мянган ам.доллар нь өнөөгийн төгрөгийн ханшаар 2,3 тэрбум төгрөг болж байна.