УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлага гарсан тул УИХ-ын чуулганы хуралдааныг 30 минут түр завсарлуулав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аас баталснаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна гэж үзэж байгаа юм.