ВИДЕО: Үе тэнгийнхний дээрэлхэлтээс болж ангийнхнаа буудсан хэрэг Финляндад гарчээ

ВИДЕО: Үе тэнгийнхний дээрэлхэлтээс болж ангийнхнаа буудсан хэрэг Финляндад гарчээ

Өнгөрсөн мягмар гарагт Финлянд улсын нийслэл Хельсинки хотын ойролцоох нэгэн дунд сургуульд сурдаг 12 настай хүү ангийнхаа хүүхдүүд рүү гал нээсний улмаас нэг сурагч амиа алдаж, хоёр сурагч хүнд шархадсан хэрэг гарсан.

Харин цагдаагийн байгууллагаас “Энэ үйлдлийн сэдэл нь үе тэнгийнхний дээрэлхэлт байсан. Сэжигтэн өөрийгөө дээрэлхэлтийн хохирогч байсныг мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад энэ мэдүүлэг үнэн болох нь тогтоогдсон” гэж мэдээлжээ.

Тус хэргийг үйлдэхдээ хүү ойрын хамаатныхаа эзэмшлийн гар бууг ашигласан ба Финлянд нь АНУ-тай адил хүн амын дунд галт зэвсэг эзэмшилтийн хувь өндөр байдаг аж. 2010 онд Финланд улс галт зэвсэгтэй холбоотой хуулиа чангатгасан юм. 5.6 сая хүн амтай тус улсад одоо 1.5 сая галт зэвсэг 430,000 орчим хүний нэр дээр албан ёсны бүртгэлтэй байдаг байна.