Ерөнхий сайд Н.Учрал Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Н.Учрал Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2026.09.01/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Чингэлтэй дүүргийн 57-р сургууль энэ жил Засгийн Газрын бодлогын хүрээнд ногоон сургууль болсон юм. Ерөнхий сайд хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож багш, сурагч, эцэг эхчүүдэд баярын мэнд дэвшүүллээ. Тэрбээр  57-р сургууль "Ногоон, эрүүл, аюулгүй" орчныг бүрдүүлсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, нийт сурагчдад сурлагын амжилтыг хүссэн юм.  Үргэлжлүүлэн сургуулийн анги танхимаар зочилж, тохижилт болон хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. 

ВИДЕО: 

 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө