Монгол Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 75 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах урьдчилсан тооцоо гарсан байна. Үүнээс 38 мянган орчим нь нийслэлд, 37 нь орон нутагт суралцахаар байгаа юм. Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-28-ны хооронд явагдсан.
Энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулбал нэгдүгээр ангид элсэгчдийн тоо бага зэрэг буурчээ. Тухайлбал, 2024-2025 оны хичээлийн жилд 78 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон бол 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор 77 орчим хүүхэд элсэхээр байжээ. Харин энэ жил 75,838 болж, өнгөрсөн оны урьдчилсан тооноос 2,351 хүүхдээр буюу ойролцоогоор гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ нийт элсэгчдийн тоо буурсан ч нийслэлийн сургуулиудын ачаалал буурах эсэх нь тусдаа асуудал. Энэ жил Улаанбаатарын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд 38 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэхээр байгаа бөгөөд зарим сургуулийн хамран сургах тойрогт хүүхдийн төвлөрөл өндөр хэвээр байна.