Нисэх буудалд зориулалтын сүү өргөх цэг байгуулжээ

Нисэх буудалд зориулалтын сүү өргөх цэг байгуулжээ

Монголчууд холын замд гарч буй хүнээ үдэхдээ зам мөр нь тэгш, үйлс нь бүтэмжтэй байхыг бэлгэдэн сүү өргөдөг уламжлалтай билээ.

Гэтэл нисэх буудлын орчимд зориулалтын бус газарт сүү өргөх нь нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байдаг. Тодруулбал, сүү болон бусад хүнсний зүйлс нь муудаж таагүй үнэртэх, үзэгдэх орчинг бохирдуулах, мөн шувуу, амьтдыг татан төвлөрүүлж, улмаар агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Иймд Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигч үдэж буй иргэдэд зориулан сүү өргөх зориулалтын цэгийг шинээр байгуулжээ. Тус цэг нь авто зогсоолын зүүн талд, автобусны буудлын эсрэг талын явган хүний зам дагуу байрлаж байгаа юм.