Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна

Өчигдөр буюу лхагва гарагийн өглөө Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хотын хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарч, Японы өмнөд хэсэг болон Филиппиний арлуудад цунами үүсэх өндөр эрсдэлтэй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сүүлийн байдлаар есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна. Үүнээс гадна нурсан авто замын хонгил, байшин барилгад гацсан 127 хүнийг аврах ажил үргэлжилж байна. Газар хөдөлсний дараа хөрш Япон, Филиппин улсуудын зарим арлуудад цүнамигийн түгшүүр зарлаад байсан ч одоогоор цуцлаад байгаа юм.

Эх сурвалж: CNN