Засгийн газраас өргөн барьсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй.
Тодруулбал, малын тэжээл болоод гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх талаар энэхүү хуулийн төсөлд тусгасан юм. Учир нь гурил үйлдвэрлэгч дотоодын компаниуд үгсэн хуйвалдаж, гурилын үнийг нэмж байгаагийн эсрэг тус арга хэмжээг Засгийн газраас авч байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж байв. Тэгвэл тэрбээр дахин мэдэгдэл гаргасан нь, "Гурилынхан хүчтэй, лобби сайтай гэдгийг сонсож байсан ч бүр ийм хүчтэй гэж бас арай төсөөлсөнгүй. Импортын татварыг тэглэх, зах зээлд өрсөлдөөн бий болгох хуулийн төсөл шат дамжлагаа дамжсаар л явна" гэжээ.
Гурилынхан хүчтэй, лобби сайтай гэдгийг сонсож байсан бүр ийм хүчтэй гэж бас арай төсөөлсөнгүй шүү!!! Импортын татвар тэглэх, зах зээлд өрсөлдөөн бий болгох хуулийн төсөл шат дамжлагаа дамжсаар л явна! pic.twitter.com/1HGs1yS6sO
— Д. Амарбаясгалан (@AmaraaDshzvg) April 1, 2024