"Малжуулах тухай хуулийн төслийг өргөн барих гэсэн боловч УИХ-ын дарга АН-ынхнаас зугтаад байгаа тул шаардлага хүргүүлнэ" гэв

"Малжуулах тухай хуулийн төслийг өргөн барих гэсэн боловч УИХ-ын дарга АН-ынхнаас зугтаад байгаа тул шаардлага хүргүүлнэ" гэв

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Шинэ парламентийн дэгийн асуудал, Монгол Улсаас гадагш дайжиж буй иргэдийн үзүүлэлттэй холбоотой байр сууриа нэгтгэх зэрэг гурван асуудлыг голчлон хэлэлцжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал, "АН-ын өргөн барьсан малчдын зээл, малжуулах асуудлаар өргөн барьж буй хуулийн төслөө УИХ-ын даргадаа өргөн барьж чадсангүй. Хоёр удаа цаг товлосон ч биднээс зугтчихлаа. Хуулиа өргөн барих процесст их хурлын дарга саад болж байна гэсэн үг. Бидний зүгээс УИХ-ын даргад тодорхой шаардлагыг хүргүүлнэ. Ер нь гишүүд орон нутгаар ажиллах нь их байгаа тул чуулганы үйл ажиллагаа доголдож байгаа. Үүнтэй холбогдуулаад Чоно борооноор гэхчилэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах гэж байгаа нь харагдаж байна" гэв.

ҮЗЭХ: