УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэхүү хуралдаанаар мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Шинэ парламентийн дэгийн асуудал, Монгол Улсаас гадагш дайжиж буй иргэдийн үзүүлэлттэй холбоотой байр сууриа нэгтгэх зэрэг гурван асуудлыг голчлон хэлэлцжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд хүний эрх, иргэний нийгэм, ардчилсан тогтолцоо руу халдсан утга санаа бүхий хэд хэдэн заалт байна. Мэргэжлийн холбоо байгуулахдаа заавал яамнаас зөвшөөрөл авах, зөвшөөрлийг авахдаа таван жил тутам сунгах гэх мэтчилэн мэргэжлийн холбоодыг улс төрийн нэг хэсэг болгох үзэл санаа бүхий хуулийн төсөл орж ирж байна. Мөн Монгол Улсаас иргэд гадагш даажих нь ихэсчээ. Манай улсад авлигал өсөх тусам иргэд гадагш дайжих нь ихэсч байна. Түүнчлэн залуус ажиллах тусам ядуурдаг эдийн засгийн тогтолцоо бий болсон байгаа тул энэ асуудлыг онцгойлон хэлэлцэж, дүгнэх шаардлагатай байна" гэв.
ШУУД: