Монголоос эхтэй нарийн ширхэгтэй шороон шуурга БНСУ-ын Сөүл орчмыг бүрхжээ

Монголоос эхтэй нарийн ширхэгтэй шороон шуурга БНСУ-ын Сөүл орчмыг бүрхжээ

БНСУ-ын Байгаль орчны яам пүрэв гарагт /2024.03.28/ мэдээлснээр Монголоос эхтэй нарийн ширхэгтэй шороон шуурга газар нутгийн зарим хэсэг, тэр дундаа Сөүл орчмыг бүрхэнэ гэжээ.

БНСУ-д цаг уурын анхааруулгын дөрвөн түвшин байдаг. Байгаль орчны яам Сөүл хот, Канвон, Өмнөд Чунчон, Хойд Кёнсан мужуудад нэгдүгээр зэргийн буюу “анхааралтай байх” түвшний шороон шуурга болохыг зарласан байна. Мэргэжилтнүүд нарийн ширхэгтэй тоосжилт бямба гарагийг /2024.03.30/ дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд амьсгалын замын өвчинтэй, өндөр настай болон бага насны хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Мөн иргэдийг тоосжилтын хэмжээ өндөр байгаа үед амны хаалт хийхийг зөвлөсөн байна.