Монголд анх удаа БНСУ-ын төрийн албан хаагчдын удирдлагын тогтолцоог судлах шинэ хичээл орох болсон талаар "Yonhab" мэдээлжээ

Монголд анх удаа БНСУ-ын төрийн албан хаагчдын удирдлагын тогтолцоог судлах шинэ хичээл орох болсон талаар "Yonhab" мэдээлжээ

МУИС-ийн Төрийн удирдлагын тэнхимд Солонгосын төрийн албан хаагчдын удирдлагын тогтолцоог судлах шинэ хичээл орохоор болсон талаар БНСУ-ын "Yonhab" мэдээллийн сайт мэдээлжээ.

Манай улсад айлчилж буй Ким Сын Хо дээрх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт МУИС-н албан тушаалтнуудтай гарын үсэг зурсан талаар 21-ний өдөр БНСУ-ын Боловсон хүчний удирдлага, инновацийн яамнаас мэдээлсэн байна. Энэ нь тус улсын боловсон хүчний удирдлагын тогтолцоог гадаад дахь их дээд сургуульд албан ёсны хичээл болгон анх удаа нэвтрүүлж байгаа гэж Боловсон хүчний удирдлагын яамнаас тайлбарлав. Мөн Ким захирал МУИС-ийн Төрийн удирдлагын коллежийн оюутнуудад “Үндэсний хөгжилд чадварлаг төрийн албан хаагчийг бүрдүүлэхийн ач холбогдол” сэдвээр тусгай лекц уншсан аж. Ким захирал хэлэхдээ, "Дэлхийд анх удаа гадаадын оюутнууд Солонгосын төрийн албаны боловсон хүчний тогтолцооны талаар суралцаж байна. Монголын ирээдүй хойч үеийнхэн ойлголттой болж, бүтээн байгуулалтад өөрийгөө зориулах суурийг тавьж өгнө гэдэгт итгэлтэй байна" гэжээ.