Л.Гүндалай өөрийн "Ард түмний хүч" намаасаа УИХ-ын 2024 оны сонгуульд оролцоно гэжээ

Л.Гүндалай өөрийн "Ард түмний хүч" намаасаа УИХ-ын 2024 оны сонгуульд оролцоно гэжээ

“Ард түмнээ хайрлая” гэх нэртэй улс төрийн намаа эхнэр Л.Аззаяадаа өгч АН-ын гишүүнчлэлээ сэргээж буйгаа хэдхэн жилийн өмнө мэдэгдэж явсан Л.Гүндалай саяхан АН-аас гарч “Ард түмнээ хайрлая нам”-даа буцаад очжээ.

Сонирхуулахад,  тэрбээр АН-ын гишүүнчлэлээ сэргээж, тус намын даргын сунгаанд оролцсон юм. Харин удалгүй Л.Гүндалай, "С.Эрдэнийн хийсэн цахим сонгуульд залилан байсан" хэмээн хууль сахиулах байгууллагад гомдол гаргаж байсан удаатай. Мөн Л.Гантөмөрийг АН-ын дарга болсны дараа Л.Гүндалай тус намын хурал болоод үйл ажиллагаанд нь оролцож байжээ. Тэрбээр "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа, "Сонгуульд бэлдээд хэдэн залуу нэр дэвшүүлэх гээд сууж байна. Миний бие энэ удаагийн сонгуульд Ард түмнээ хүч намаасаа оролцоно" гэжээ. Учир нь Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” гэх намынхаа нэрийг "Ард түмний хүч" хэмээн өөрчилж, намынхаа даргаар эхнэр Л.Аззаяагаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан байдаг.