Б.Жавхлан: Гурил, буудайг татвараас хугацаагүй чөлөөлж байж тариалангийн салбараа дампууруулах гэж байна

Б.Жавхлан: Гурил, буудайг татвараас хугацаагүй чөлөөлж байж тариалангийн салбараа дампууруулах гэж байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан " Та нарын ажил явахгүй болохоор асуудал ингэж хурцдаж орж ирж байна. Ганц гурил дээр ч гарч байгаа асуудал биш. Үнэхээр тэнд далд эдийн засаг, үнийн хөөрөгдөл яваад хэт өндөр ашиг олоод байгаа бол танайд зориулсан бүр хууль байгаа шүү дээ. Ийм хүнд байдал руу оруулахгүй шийдэж яагаад болдоггүй юм бэ. Энэ асуултад та нар Засгийн газрын хурал дээр хариулт хэлээгүй. Хатуу шийдвэр рүү Засгийн газар, УИХ-ыг авчирдаг нь маш харамсалтай. Энэ тогтолцооны асуудал, салбарын асуудал болчихлоо. Салбарын сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд нар 25 мянган импортын квот нээгээд долдугаар сарын 01-нийг хүртэл гурилын зах зээлд интервенци хийж байгаа юм. Энэ түр зуурынх. Одоо ингээд хугацаагүй, хэмжээгүй оруулаад ирэхээр тогтолцооны, салбарын асуудал болчхож байна. Та нар интервенци хийх ёстой байтал салбарын асуудал болгож байна шүү дээ. Гаалийн 15 хувийн татварыг Атарын 1,2,3 дугаар аяныг хамгаалахын тулд тавьж байсан. Атарын аян зорилгодоо хүрээд дуусчихсан юм уу. Бид гурилын үнийг тогтвортой байлгах нь чухал. 10 гаруй үйлдвэрийн цаана маш олон аж ахуйн нэгж, нэг салбар, хэдэн зуу тариаланч, бүхэл бүтэн тогтолцоо бий. Одоо ирэх сард тариаландаа гарна. Гэтэл юу тарихаа мэдэхгүй байна. Намар худалдан авагч байхгүй болно. Хэдэн жилийн дараа энэ салбар тэр чигтээ дампуурна. Тиймээс оруулж ирсэн үзэл баримтлал дээрээ хугацаа тавих ёстой" гэлээ. 

ҮЗЭХ