ВИДЕО: З.Энхболд бусдыг "хурлийз" хэмээн гоочилж өөрийгөө "тэнэг" зүйл ярьж буйгаа мэдэж байгаа ч, иргэд үүнд нь итгэх "тэнэг"-үүд гэж бодож байж магадгүй

ВИДЕО: З.Энхболд бусдыг "хурлийз" хэмээн гоочилж өөрийгөө "тэнэг" зүйл ярьж буйгаа мэдэж байгаа ч, иргэд үүнд нь итгэх "тэнэг"-үүд гэж бодож байж магадгүй

Төрийн өмчийн хорооны дарга, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын дарга, АН-ын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан З.Энхболд саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Үндэсний эв нэгдлийг хагалган бутаргаж болзошгүй зүйлийг ярьжээ. 

Тодруулбал, тэрбээр "Монголд ардчилал эхлэхэд хагас хятад, хагас орос улсууд ардчиллын толгойд гараад суучихсан. Хүн амын олонх халхууд учраас тэрэнд төдийлөн таашаалтай ханддаггүй" гэсэн нэгэн номыг иш татаад "Ардчилсан намын дэмжлэг муудахад энэ нөлөөлж л байгаа шүү дээ. Толгойд нь баахан халх биш хүмүүс гараад суучихаар хүн амын 90 хувь нь халх байдаг.  ... Ардын нам дотор ч байгаа. Бид нар дөрвөд гэж бодож яваад байсан Хүрэлбаатар сайд чинь хурлийз болж таарлаа. Ардчилсан нам дотор манай Х ялначууд чинь одоо бодлого тодорхойлоод байна шүү дээ. Нөгөө монгол ялначууд нь хойшоо суучихсан" хэмээн ярьсан юм. 

Иймд төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байсан түүнийг ийнхүү ярьсанд гайхах, дургүйцэх хүмүүс олон байгаа юм. Нөгөө талаар УИХ-ын дарга асан З.Энхболд магадгүй "ямар тэнэг зүйл ярьж буйгаа мэдэж байгаа. Гэхдээ тэрээр иргэд ийм хэмжээний зүйл итгэх "тэнэг"-үүд гэж бодож байж магадгүй юм.

З.Энхболын энэхүү байр сууринд Ерөнхий сайд асан С.Баяр, "Эрлийз" гэж энэ пяхлуу хэнийг гоочлоод байна вэ? Ардчилалын анхдагчдын нэг С.Зоригийг хэлж буй юм уу? "Ардчилалыг зоригтон хийж, луйварчин завшдаг" гэх үг бий. Ардчилалын партизаныг АН-ын дарга явсан энэ пяхлуугаас өмөөрөх цаг ирнэ гэж бодож явсангүй" гэжээ. 

ВИДЕО: