Улс төрийн намууд сонгуулийн мөрөө хөтөлбөрөө энэ сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулна. Үүнтэй холбоотойгоор МАН болон Ардчилсан нам Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэхээр болжээ.
Тодруулбал, МАН-ын Бага хурал гуравдугаар сарын 22-ны өдөр буюу Бямба гаригт товлогдсон бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал гуравдугаар сарын 23-ны өдөр буюу Ням гаригт товлогдсон байна. Мөн намууд Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудал хэлэлцэхээр товлоо байгаа юм байна.