"Туулах чадвар сайтай гэж Сүхбаатар аймагт очсон 9 автомашины зургаа нь 40 км яваад эвдэрсэн" гэж мэдэгдлээ

"Туулах чадвар сайтай гэж Сүхбаатар аймагт очсон 9 автомашины зургаа нь 40 км яваад эвдэрсэн" гэж мэдэгдлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.03.18/ хуралдаж, эрх баригчдын найман жилийн хугацааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон өвөлжилт, хаваржилтын асуудалд ЗГ, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцжээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Манай улсад байгалийн гамшиг нүүрлээд байна. Энэ өвөлд 200 гаруй сум цагаан зудтай өвөлжлөө. Дорнод, Сүхбаатар аймагт хаваржилт нэн хүнд байна. Эрх баригч намаас хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Гэтэл хөдөөгийн мал аж ахуйн салбар дууслаа. Маш олон өрх хотоо харлуулж, эрхэлдэг аж ахуйгаасаа салаад байна. Тиймээс малчдын зээлийн асуудлыг анхаарч, малжуулах хөтөлбөрийг дорвитой хийх хүсэлтийг тавьж байна. Одоо цас хайлж шар усны үер болж, мал хээлтэх үеэр малын хорогдол дахин гарна. Ийм хүндрэлүүдийг мэдсээр байж гар хуруугаа хөдөлгөхгүй байна гэдэг эмгэнэл юм. Сумын удирдлагад ядаж нэг цас цэвэрлэх машин баймаар байна. Өвс тэжээлийг өгөхөөс илүү тээврийн зардлыг нэмж авах боломжоор хангаж өгөхийг малчид хүсэж байна. Бид ажлын хэсэг байгуулж, шаардлага тавина. Бид "Амь нэгтэй монголчууд" аяныг хэрэгжүүлж байгаа" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Өнөөдөр 500 хонио алдсан иргэнд 50 мянган төгрөгийн хивэг аваачиж өгөөд, 200 сая төгрөгийн хөрөнгөө алдсан айлд хоёрхон боодол өвс өгөх гэж Засгийн газар ажлаад яах юм бэ. Монголын ардчиллын знэт зүйл болсон малчид амжиргаагаа алдаж байна. Сүхбаатар аймагт өгсөн туулах чадвартай есөн машины зургаа нь 40 км яваад эвдэрсэн. Ямар бэлэн байдлын түвшинд байгааг зуд шалгаад өглөө. Сүхбаатар аймагт УОК, Засгийн газраас хүргүүлж байгаа нэг ч өвс тэжээл очоогүй. Ерөнхийлөгчийн нэртэй тусламж дэмжлэг харин очсон байсан" гэв. 

ВИДЕО: