БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар өнгөрсөн оны нэгдүгээр сар /2023.01/-д Ким Жун Гү томилогдон ирсэн. Тэгвэл БНСУ-ын Засгийн газраас түүнийг 1 жил 3 сар орчмын дараа "гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан" гэх шалтгаанаар солих шийдвэр гаргажээ.
Тус улсын Гадаад харилцааны яам өнөөдөр /2024.03.18/ Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Чой Жин Воныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилсон тухай мэдээлжээ.
Шинэ Элчин сайд Чой нь төрийн албаны 38 дахь удаагийн шалгалтаар төрийн албанд орж, улмаар 1998 онд тус улсын Гадаад хэргийн яаманд шилжин ажилласан байна.
Харин одоогийн Элчин сайд Ким Жун Гү 2022 оны арванхоёрдугаар сар /2022.12/-ын сүүлчээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний бүрэн эрхийн хугацаа ихэвчлэн 3 жил орчим байдаг ч томилогдсоноос хойш ердөө 15 сарын дараа солигдож буй нь хугацаанаасаа эрт солигдсон гэж явдал хэмээн үзэж байна. Түүнчлэн Элчин сайд Ким Жун Гүг "намын гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан" хэрэгт буруутган ийнхүү сольжээ. Тодруулбал, “Яллагдагч Чо Сон Юнд Вьетнамын дайны ахмад дайчдын нэрсийн жагсаалтыг өгсөн нөхцөл байдлын улмаас шалгаж байна" гэжээ.
Эх сурвалж: Yonhab