Өнгөрөгч 2023 оны хоёрдугаар сар /2023.02/-д АН-ын даргаар Л.Гантөмөрийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Энэ хугацаанд тэрээр АН-ын дарга болохын тулд бүх шатны өрсөлдөөнд оролцож, ялагдаж байв.
Тодруулбал, 2017 онд АН-ын даргыг тус намын нийт гишүүдээс тодруулах сунгаанд Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар өрсөлдөж байв. Харин 2020 оноос эхлэн тус нам хоёр хуваагдахад Л.Гантөмөр мөн л нэг талд нь гарч О.Цогтгэрэлийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байв.
Харин энэ бүхний эцэст Л.Гантөмөр АН-ын дарга болсон ч өдгөө сөрөг хүчний ажлаа огт хийхгүй, нам жим байгаа гэхэд болно.
АН-ыг хувь хүний хөгжил, эрх чөлөө, хувийн хэвшлийг дэмжсэн баруун төвийн үзэл баримтлалтай гэх нь бий. Гэтэл саяхан Л.Гантөмөр нэгэн уулзалтад оролцож үг хэлэхдээ, "хүний сурч боловсрох эрхийн эсрэг" зүйлийг ярьж, "дунд, муу сурдаг хүүхдүүдийг их сургуульд сурахыг нь болиулж гагнуурчин болгох" гэжээ.
Bill Gates хэд сурч байсныг нь энэ хүнд хэлээд өгөөч. pic.twitter.com/neMiFltFny
— Gerlee-𝕏 (@Gerlee_smile) March 17, 2024