УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийг өнөөдөр /2024.03.15/ Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд хийв. Учир нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрэлдэх 126 гишүүнийг хүлээн авахад бэлдэн чуулганы хуралдааны Их танхимд засвар хийж, Лоас Улсаас хандивласан ширээ, сандлыг суурилуулж байгаа юм.
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн тогтоолын төсөлд санал хураалт явуулж олонх нь дэмжив. Ийнхүү Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, аравдугаар сарын 11-нд санал хураалт явуулахаар болжээ.