ВИДЕО: УИХ-ын хаврын чуулганы нээлтийг Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд хийлээ

ВИДЕО: УИХ-ын хаврын чуулганы нээлтийг Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд хийлээ

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийг өнөөдөр /2024.03.15/ хийлээ. Нээлтийг Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд хийв. Учир нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрэлдэх 126 гишүүнийг хүлээн авахад бэлдэн чуулганы хуралдааны Их танхимд засвар хийж, Лоас Улсаас хандивласан ширээ, сандлыг суурилуулж байгаа юм. 

Чуулганы хуралдааны нээлтэд төрийн гурван өндөрлөгөөс гадна  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцов. Үргэлжлүүлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.