Өнөөдөр нээх отгон чуулганд Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно

Өнөөдөр нээх отгон чуулганд Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын их хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “… ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэжээ.

Иймд хуулийн дагуу УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийх юм. 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцох юм.