Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм. Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ форумын нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бид нийслэлтэйгээ хэрхэн уях вэ гэдэг асуудал байгаа. Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө өгөхөөс өмнө асуудлаа хэлэлцүүлж байгаа нь чухал ач холбогдолтой. Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар 20 минутын хот болж чадна. Нийслэл маань Хөшигийн хөндий рүү, голоо дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Өнөөдөр 86 га газарт байгаа Их Тойруу Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая” гэдэг зоригтой сайд байгаагүй. Бүх зүйлд мухар сүсгээр ханддаг, ТЭЗҮ-ээ хүртэл үл тоодог баймааргүй байна” гэсэн юм.