Монгол Улсын их хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын их хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “… ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэжээ.
Иймд хуулийн дагуу УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийхээр товлоод байна. 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцох юм.