Алтны ханш унаж, газрын тосны үнэ эргэн сэргэлээ

Алтны ханш унаж, газрын тосны үнэ эргэн сэргэлээ

АНУ-ын инфляц хоёр сар дараалан шинжээчдийн таамгаас давж эрчимжсэнээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулахад болгоомжтой хандахаар байна.

Алтны үнэ Нью-Йоркийн Хөрөнгийн биржид нэг хувиар буурч, унц нь 2161 ам.доллар боллоо. Өнгөрсөн баасан гарагт алтны үнэ 2195 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд байсан юм.Харин газрын тосны үнэ дөрвөн өдөр дараалан унаад байсан ч эргэн сэргэлээ. OPEC газрын тосны гарцаа бууруулах бодлого баримталж байгаатай зэрэгцэн АНУ-ын нөөц буурсан тайлан гарснаар хоёр хувиар унаад байсан WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь эргэн 78 ам.доллар дөхөөд байна.Үүнээс гадна Нью-Йоркийн  Хөрөнгийн биржид мягмар гарагийн байдлаар шоколадны гол түүхий эд болох какаоны фьючерс ханш анх удаа 7000 ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрээд байна. Уур амьсгалын өөрчлөлт,  какаоны модны насжилт зэрэг асуудлаас болж энэхүү түүхий эдийн нийлүүлэлт буурах төлөвтэй байгаатай холбоотойгоор үнийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байна .