Х.Баттулгын фракцаас "АН-ын генсект Ө.Шижир, П.Нүрзэд, О.Алтангэрэл нараас болго" гэсэн шахалтыг Л.Гантөмөрт үзүүлжээ

Х.Баттулгын фракцаас "АН-ын генсект Ө.Шижир, П.Нүрзэд, О.Алтангэрэл нараас болго" гэсэн шахалтыг Л.Гантөмөрт үзүүлжээ

Энэ сарын 23 /2024.03.23/-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тус намаас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж магадгүй байна. Учир УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25 /2024.03.25/-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй.

Тэгвэл удахгүй болох АН-ын ҮБХ-ны хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаярыг өөрчлөх асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа аж.

Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас "АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /генсек/-аар ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Нүрзэд, өмгөөлөгч О.Алтангэрэл нарын гурван хүнээс аль нэгийг нь томил" гэсэн шахалтыг тус намын дарга Л.Гантөмөрт үзүүлсэн гэх мэдээлэл байна. Харин бусад фракцууд нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ажээ.