АН-ын ҮБХ-ны хурал удахгүй хуралдах тул намынхаа гишүүдээс 6 сая төгрөгийн татвараа Л.Гантөмөр цуглуулж эхэлжээ

АН-ын ҮБХ-ны хурал удахгүй хуралдах тул намынхаа гишүүдээс 6 сая төгрөгийн татвараа Л.Гантөмөр цуглуулж эхэлжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25 /2024.03.25/-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Иймд өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн байдаг.

Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ сарын 23 /2024.03.23/-ны өдөр хуралдаж магадгүй байгаа аж. Энэ хурлаар тус намаас 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах аж.

Сонирхуулахад,  тус намын зарим гишүүдийн дунд, "АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн хариуцаж байсан ч чанартай болоогүй. Харин нөгөө талаас Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Иймд Х.Баттулгын боловсруулсан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж магадгүй" хэмээн яригдаж эхэлжээ. Ямартай ч энэ сард болох хурлаасаа өмнө тус нам ҮБХ-ны гишүүдийнхээ 2024 оны татвар болох 6 сая төгрөгийг 15 /2024.03.15/-ны дотор АН-ын удирдлагууд цуглуулж эхэлжээ.