УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг 2019 онд Сонгинохайрхан дүүргийн тус намын хорооноос гаргасан байдаг. Ингэснээр тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон.
Харин саяхнаас түүний АН-ын гишүүнчлэлийг сэргээсэн гэдэг. Иймд АН-д эргэн ирсэн Н.Алтанхуяг өөрийн "Алтангадас" фракцынхаа үйл ажиллагаа сэргээж, 2024 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа юм. Тэгвэл Н.Алтанхуяг өдгөө АН-д ямар нэг албан тушаалгүй, залуучуудад зориулсан сургалтад оролцож байгаа аж. Харин тэрбээр АН-ын тэргүүн дэд дарга болох саналын намынхаа удирдлагуудад гаргасан байна. Тодруулбал, АН-ын тэргүүн дэд даргын албан тушаалыг Сангийн сайд асан С.Баярцогт хашиж байгаа юм. Харин тус албан тушаалыг нэг эсвэл хоёр хүн хашна гэсэн нарийн зохицуулалт байхгүй байна.