УИХ-ын 76 гишүүнтэй хаврын сүүлийн чуулган ирэх даваа гарагт нээлтээ хийнэ

УИХ-ын 76 гишүүнтэй хаврын сүүлийн чуулган ирэх даваа гарагт нээлтээ хийнэ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.2-д ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ" гэж заасан байдаг.

Тэгвэл энэ сарын 15-нд буюу баасан гарагт нээлтээ хийх байсан хаврын чуулган хуралдааны танхимд засвар хийж байгаатай холбогдуулан ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 18-ны өдөр нээлтэй хийхээр болжээ.