Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 5-9-ний хооронд Унгар Улсад албан айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын үеэр тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой Сангийн сайд Б.Жавхлан уулзжээ. Тус уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээр хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэх юм.