Ё.Баатарбилэг нарын 40 хүнд холбогдох Хөгжлийн банкны давж заалдах шатны хурал болж байна

Ё.Баатарбилэг нарын 40 хүнд холбогдох Хөгжлийн банкны давж заалдах шатны хурал болж байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын танхимд эхэллээ. 

Уг шүүх хурал 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.  Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Тэгвэл эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аж. Тэрбээр  Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм.   Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял оноосон ч, тэрбээр парламентын гишүүнийн бүрэн эрхтэй тул өнөөдрийг хүртэл хорих байгууллагад ял эдлээгүй, сул чөлөөтэй байгаа юм. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхэлнэ гэж буй юм.