Өнөөдөр /2023.03.06/ Төрийн ордонд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт боллоо. Тэгвэл тус уулзалтад хоцорч орж ирсэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх загнасан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хурлаас байнга хоцорч орж ирдэг сайд нар байх юм аа. Та нар бусад хүмүүсийг хүндэтгэж бай мэдэв үү. Чи бос, уучлалт гуй, босооч ээ. Та нар битгий ингэж хурлаас хоцорч бай” гэсэн юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.06/ Төрийн ордонд болсон. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа эхэлж Засгийн газрын хуралдаандаа сууж асуудлаа хэлэлцүүлсний дараа үргэлжлүүлэн Төрийн ордны Их танхимд болж буй анхдугаар чуулганд орж ирсэн нь ийнхүү зэмлүүлэхэд хүргэжээ.
ҮЗЭХ: