Эмэгтэй ахлагч нарын мэргэшиж, сурч боловсрох үзүүлэлт тааруу байна

Эмэгтэй ахлагч нарын мэргэшиж, сурч боловсрох үзүүлэлт тааруу байна

Төрийн ордонд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт" болж байна. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож байгаа юм. Энэ жилийг “Ахлагч нарын жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь энхүү чуулган юм.

Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч нарын төлөөлөл бүхий 500 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм. Онцгой байдлын байгууллагаас нийт 70 орчим алба хаагч оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд ахлагч нарын манлайлал, оролцоо, эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал-шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

ШУУД: