Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна.
Ховд аймгийн хувьд энэ жил 1,4 мянган тн өвс, 972 тн тэжээл зэргийг бэлдэж өвөлжжээ. Өмнөх жилүүдийнхээс 15 хувиар илүү хэмжээгээр өвс тэжээлээ бэлдэж, шатахууны нөөцөө хангалттай авсан байна. Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөлөх ажлыг зохион байгуулснаар өвөлжилтийн хүнд нөхцөл байдлыг хохирол багатай давж байгааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэллээ. Мөн энэ үеэрээ цасан шуурганаар малдаа явж байгаад хөл, гараа хөлдөөсөн хүүг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Улаан загалмай"-н шагналаар шагнажээ.