Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих асуудлыг ЗГ-ын хурлаар хэлэлцэж байна

Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих асуудлыг ЗГ-ын хурлаар хэлэлцэж байна

Өнөөдрийн /2024.03.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудалд:

  • "Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам"
  • Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам,
  • Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
  • Засгийн газрын тогтоолын төсөл, Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих талаар зэрэг асуудал зэрэг нийт 37 асуудал энэ удаагийн хуралдаанд хэлэлцэх болон танилцахаар орж байна.