Bitcoin”-ийн ханш  $68,000  болж  түүхэн дээд түвшиндээ хүрэх дөхөөд байна

Bitcoin”-ийн ханш $68,000 болж түүхэн дээд түвшиндээ хүрэх дөхөөд байна

"Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сангууд хөрөнгө оруулагчдыг татаж, “Bitcoin”-ийн ханш гурав дахь өдрөө дараалан өсөж, 68 мянган ам.доллар хүрээд байна.

Ингэснээр 2021 оны 11 дүгээр сард 68,990 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч байсан түвшиндээ дөхлөө.“Bitcoin”-ийн ханш сүүлийн 12 сарын хугацаанд ойролцоогоор 186 хувиар, он гарсаар 60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.Нэгдүгээр сарын 11-нд арилжаа нь эхэлсэн АНУ-ын “Bitcoin”-ийн “ETF” (Exchange-Traded Fund)-үүдийн эрэлт их байгаатай холбоотойгоор үнэ нь ийнхүү өсөж байна. Эдгээр биржээр арилжаалагддаг сангууд арилжаалагдаж эхэлснээсээ хойш 7.35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа аж.“Bitcoin”-ийн өсөлтийг дагаад “Ether”, “Solana” зэрэг жижиг токенүүд мөн өсөхөөр байна

 




Өнөөдөр гахай өдөр

22 минутын өмнө