Г.Хажидмаа: АН УИХ-д нэр дэвших хүмүүсээ анхан шатны гишүүдээсээ сонгох ёстой

Г.Хажидмаа: АН УИХ-д нэр дэвших хүмүүсээ анхан шатны гишүүдээсээ сонгох ёстой

АН-ын сөрөг хүчин хийдэггүй УИХ-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нарыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж АН-ын анхан шатны гишүүдээс өнөөдөр /2024.03.04/ мэдээлэл хийлээ.

Г.Хажидмаа, "Өнгөрсөн долоо хоногт АН-д нэр дэвших хүмүүсээ анхан шатны гишүүдээсээ сонгох санал гаргасан. Сонгуулийн жагсаалт гэж луйварчдын төрд орж, орогнох процесс явагдах гэж байна. АН 2024 оны сонгуульд үнэн шударгаар оролцож, Монгол орны дарангуйлал нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлын ард гарахын тулд маш ёс зүйтэйгээр нэр дэвшигчдээ сонгож, анхан шатны гишүүдээсээ санал авах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-аас сонгож, УИХ-д илгээж байсан хүмүүсийг хараад байхад ял наймаалдаг луйварчид нь МАН-тай тохиролцоод УИХ-д орж суудаг. АН-ыг хэзээ сөрөг хүчин хийж, дуу хоолойгоо хүргэхийг хүлээсээр байна" гэлээ.