Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо “SDY for SDG” Talk Series 1.0 арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр SDY-чууд шинээр 3000 залуусыг эгнээндээ нэгтгэлээ.
Шинээр элссэн гишүүд дунд Оюу Толгой ХХК-ны ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Дэлхийн банкны зөвлөх Б.Тэмүүлэн зэрэг дэлхийн томоохон их дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн залуус багтсанаас гадна, залуучуудын байгууллагаас хийгдэж буй арга хэмжээнд өөрийн авьяас, ур чадвараа зориулж, салбар бүрд манлайлж байгаа Э.Баярхүү, Ц.Түвшинжаргал нар тэргүүтэй залуус багтаж байна.
Үүний дараа SDY-ийн манлайлагч залуусын төлөөлөл "Монгол мөрөөдөл", "Онцгойр", "Эмэгтэйчүүдийн манлайлал", "Digital шилжилт" зэрэг сэдвийн хүрээнд илтгэлээ толилууллаа. Зохион байгуулагдаж буй Talk Series 1.0 нь улс төр, нийгмийн бүхий л салбарт залуусын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн платформ болох зорилготой. Тун удахгүй аймаг, дүүрэг бүрд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдана.
Мөн МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр Оюу толгой ХХК-ны ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Дэлхийн банкны зөвлөх Б.Тэмүүлэн нар сонгогджээ.
Ж.Тана
- 2007 - Харвардын Их сургууль "Эдийн Засагч"
- 2012 - Куйнсландын Их сургууль
- 2015 - Оксфордын Их сургууль "Бизнесийн Удирдлага"
Б.Тэмүүлэн
- 1998 - Нийслэлийн 15 дугаар дунд сургууль
- 2000 - Сант сургууль
- 2006 - Баянхонгор аймаг, Номгон дунд сургууль
- 2007 - АНУ-ын Миссуригийн Их сургууль, БНХАУ-ын Льяонинг Их сургуулийн хамтарсан Бизнес удирдлагын коллеж
- 2009 - Япон Улсын Осакагийн Их сургууль
- 2011 - МУИС Олон улсын Харилцааны сургууль
- 2019 - Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургууль.