Х.Баттулга "Ерөнхийлөгч" гэх үгийг "Ёрөнхийлөгч" хэмээн буруу бичсэн нь олны шүүмжлэлд өртөв

Х.Баттулга "Ерөнхийлөгч" гэх үгийг "Ёрөнхийлөгч" хэмээн буруу бичсэн нь олны шүүмжлэлд өртөв

Манай улс хойд хөрш болох ОХУ-аас шатахуун, төмөр зам, эрчим хүчний хувьд хараат. Хараат байлгах нь тус улсын геополитик ч байж магадгүй байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төмөр замын төслүүдийг гацааж, аль нэг улсын даалгавраар улсаа хорлосон гэж шүүмжилдэг.

Мөн түүнийг АН-ын бодлого үйл ажиллагаанд шууд оролцож, бусад лидерүүдийг нийгэмд харлуулах зохион байгуулалттай ажлыг олон жилийн хугацаанд хийсэн гэж шүүмжилдэг. Х.Баттулга нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас "Монгол ялна" гэсэн уриатайгаар нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тэрбээр орос эхнэртэй ба түүнийгээ олны өмнө огт гаргадаггүй, хувийн амьдралаа ихэд нууцалдаг. 

Сонирхуулахад,  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь дунд боловсролтой нэгэн ба 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр төгссөн, Самбо бөхийн Дэлхийн аварга нэгэн. Тэгвэл тэрбээр нэгэн хүндэтгэлийн дэвтэр өөрийнхөө талаар тэмдэглэн үлдээхдээ, "Монгол Улсын дахь Ёрөнхийлөгч" хэмээн Ерөнхийлөгч гэсэн үгийг Ё хэмээн алдаатай бичсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. Зарим иргэд олон нийтийн сүлжээнд энэ талаар байр сууриа илэрхийлж, "ЁР-өнхийлэгч гэдэг нь муу ёрын ад зэтгэр эсвэл албин чөтгөр гэсэн утгатай" гэсэн сэтгэгдлийг үлдээжээ.