М.Энхболдыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж МАН-ын удирдлагууд шийдвэрлэсэн үү

М.Энхболдыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж МАН-ын удирдлагууд шийдвэрлэсэн үү

МАН-д сүүлийн 20 жилийн турш өндөр нөлөөтэй байсан, төрийн албанд асар том хөлтэй, бизнесийн хүрээнийхнээс хамгийн эвтэйхнээр хандив татаж чаддаг хүн бол М.Энхболд. Түүнийг "60 тэрбум"-аар баалаад 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат олгоогүй.  

Тэгвэл тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, хэсэг завсарласан улс төрдөө эргэн ирэх оролдлогыг хийж байгаа аж. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар боломж олгох эсэх нь эргэлзээтэй байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Бүр түүнд татгалзсан хариу ч өгсөн гэх мэдээлэл байна. Түүнийг 2019 онд УИХ-ын даргаас нь огцруулсан бөгөөд үүнээс хойш тэрбээр нам гүм амьдарч байсан юм.