Л.Оюун-Эрдэнэ багш, эмч, малчдын төлөөллийг жагсаалтад оруулна хэмээн Удирдах зөвлөлийн хуралдаа танилцуулжээ

Л.Оюун-Эрдэнэ багш, эмч, малчдын төлөөллийг жагсаалтад оруулна хэмээн Удирдах зөвлөлийн хуралдаа танилцуулжээ

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2024.03.01/ хуралдаж, намын мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн байна.  Мөн сонгуулийн нэрийн жагсаалтад ямар төлөөллийг багтаах талаар ярилцжээ.  Удирдах зөвлөлийн хурал өчигдөр арав орчим цаг үргэлжилж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг багтаана гэсэн үзэл баримтлалаа танилцуулжээ.  Тухайлбал, багш, эмч  нар малчид гээд нийгмийн төлөөллийг УИХ-д суух ёстой гэж өмнө нь мэдэгдэж байснаа ч намын гишүүддээ хэлжээ.  Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.