МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж тус намын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж тус намын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд ирэх гуравдугаар сарын 25 /2024.03.25/-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. 

Учир нь Аудитын газраас мөрийн хөтөлбөрт хориглосон заалт байгаа эсэх, зорилт арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардал нь төсвийн хуульд нийцсэн эсэх зэрэг дөрвөн стандартын дагуу шалгах юм байна. Тэгвэл өнөөдөр /2024.02.29/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж тус намын 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Харин АН-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн И.Нарантуяа тэргүүтэй хүмүүс боловсруулж байгаа ажээ.