2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд манай парламент 126 гишүүнтэй болно. Энэ 126 гишүүний 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор хуульчилсан Тэгвэл УИХ-ын тамгын газраас 126 гишүүнийг хүлээж авах бэлтгэл ажилдаа оржээ.
Тодруулбал, 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламентын 126 гишүүнийг хүлээж авахын тулд УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль зэрэг таван хуульд өөрчлөлт оруулах аж. Уг хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн өрөө тасалгаа, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын ажлыг хийх бөгөөд үүнд одооноос эхэлж бэлтгэн хоёр ажлын хэсэг ажлаад байна. Тодруулбал, энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы танхимд засвар хийж, Лаос Улсаас хандивласан ширээ, сандлыг байршуулж эхэлжээ. Уг завсар нь гуравдугаар сарын 15-ны өдөр эхлэх хаврын чуулганаас өмнө дуусахгүй талаар эх сурвалж мэдээлж буй бөгөөд хаврын чуулганыг Төрийн ордон дэх хэд, хэдэн танхимд хуваан явуулж магадгүй байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " 126 гишүүнтэй болбол нэг өрөөнд хоёр гишүүнийг суулгаж, дунд нь нэг туслах ажиллуулна" гэж мэдэгдэж байсан удаатай. Чуулганы танхимыг 12 тэрбумаар засварлаж байгаа гэх мэдээлэл байгаа юмв Ташрамд дурдахад, одоогийн гишүүдийн ширээг ч Лаос Улсаас өгч байсан юм.