Манай улс энэ онд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээ 21 зүтгүүрээр нэмэхээр болжээ. Тодруулбал, Тавантолгой төмөр замд АНУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай СD70 серийн 16 зүтгүүр, ОХУ-аас 5 зүтгүүрийг энэ оны гуравдугаар улиралд оруулж ирэхээр болсон байна.
Түүнчлэн, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км барилгын ажлыг эхлүүлэхийг Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.