Ж.Ганбаатар: "Зэс"-ийг уул уурхайн биржээр арилжаалахаар шийдвэрлэлээ /LIVE/

Ж.Ганбаатар: "Зэс"-ийг уул уурхайн биржээр арилжаалахаар шийдвэрлэлээ /LIVE/

Засгийн газар хуралдаж, шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар зэсийг биржээр зарахаар болсон талаар мэдээллээ.

Тэрбээр, “Уул ууурхайн биржээр зэсээ зарахаар боллоо. Уул уурхайн биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нүүрс болон төмрийн хүдрийг нээлттэй ил тод дуудлага худалдаагаар амжилттай арилжиж байгаа. 2023 онд биржээр 15 сая гаруй тонн нүүрс зарж, 2.2 тэрбум ам.доллар олсон.  Мөн дотоодын биржээр арилжсан зэс молбедины баяжмалд оногдуулж буй АМНАТ-ыг тухайн биржийн үнээс авахаар шийдвэрэлээ. Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар зэс, молбедины баяжмал бүтээгдэхүүнийг биржээр шударга, ил тод арилжих замаар зах зээлийн бодит үнийг тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

Монгол Улсыг ОХУ-ын хоригт хамруулахгүй гэж мэдээлсэн. Гэхдээ баталгаатай мэдээлэл хараахан ирээгүй байна. Дизелийн хувьд хангалттай нөөцтэй байгаа бөгөөд евро АИ92-ийн хувьд мөн л хэвийн хангалттай нөөцтэй байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: