Өнөөдөр /2024.02.28/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар хэд, хэдэн томилгоо хийсэн байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан байна. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүг тус албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Учир нь Э.Ганхүүг маргааш /2024.02.29/ Эрдэнэс оюутолгой ХХК-ийн гүйцэтгэхээр захирлаар томилох тул ийнхүү Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлжээ. Мөн өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дарааийн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүний нэрийг яаралтай оруулж ирэхийг даалгасан байна. Сонирхуулахад, Эрдэнэс оюутолгой ХХК-ийн гүйцэтгэхээр захирлаар УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат ажиллаж байгаад чөлөөлөгдсөн билээ.